Бялуу хийх арга

2011-11-22 21:05
Орц:
1. гурил /дээд/ 100-150 гр
2. элсэн чихэр 150 гр орчим
3. өндөг 3 ш
4. самар 100 гр
5. бялуу гэх мэтэд хэрэглэх халуун хуурай сүмс /фостер кларксийн бүтээгдэхүүнд мөн ийм сүмс бий/ /2 хоолны халбага/
6. хүүхдийн будаа 50 гр
7. ургамлын тос /ихэвчлэн цөцгийн тос хэрэглэдэг боловч эрүүл мэндэд ургамлын гаралтай нь илүү ашигтай гэж үзсэний үндсэн дээр сонголоо/ 150 гр
8. нарийн боовны эсгэгч, ванилны сахар

Самар, сүмснээс бусад найрлагаа сайтар хольж зуурна. Шингэн зуурмаг болох ёстой. Тосолсон хэвэнд хийж, шарах шүүгээнд
15-25 минут жигнэнэ.  Хуурай модон савхаар хатгаж үзэхэд савх мод хуурай байвал болсон гэж үзнэ.
2 дугуй хэвэнд хийж жигнэсэн бөгөөд суурийг нь тэгшлэн зүсэж, крем соусаа түрхээд 2 дахь хэсгийг тавьж сүмс асган самраар чимэглэнэ.
Сүмс бэлтгэхэд 2х.х сүмсийг хүйтэн ус буюу сүүнд сайтар найруулаад тасралтгүй хутган халааж өтгөрүүлээд элсэн чихрээр амтална.
Жич. крем соус, самрын оронд өөрийн дуртай амттанаар чимэглэж болно.
Ангилал : Зөвлөмж | Нийтэлсэн : Саарлаа|GR | Уншсан (2260) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Zulaa :
    2012-10-20 23:54

    Нарийн боовны сүмс болон эсгэгч 2-ийг хаанаас олж авах вэ? Ямар дэлгүүр байдаг юм бол Номин, Миний дэлгүүрүүдэд байхгүй байх юм.

  2. zochin :
    2011-11-23 22:36

    ene Сүмс gesnee tailbarlaad uguuch yamar yum bdiin bol ? sain oilgohgui bn

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл